“Богдын нандин” үзэсгэлэнд 9 ховор судрыг дэлгэлээ


“Богдын нандин” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Үндэсний номын сангийн үнэт ховор номын музейд боллоо. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн баярын хүрээнд тус номын сангаас 8-р Богд Жавзандамба хутагтын ном судрын нандин 9 дээжийг олон нийтэд дэлгэн харуулж байгаа юм. 100 гаруй жилийн тэртээ Монголын сүүлчийн эзэн хаан Богдын хувийн номын сангаас бүрдүүлсэн ховор нандин дээрх бүтээлүүдийн үнэ цэнийг үнэлж баршгүй хэмээн үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон судлаач эрдэмтдийн зүгээс тайлбарлаж байна.

“Богдын 9 нандин” үзэсгэлэнгийн ховор үзмэрүүдийн нэгээс тодруулбал 8-р Богд Жавзандамба хутагтын цөвүүн цагийн 9 шинж хэмээх модон барын эх юм. Уг сийлбэр барыг ойролцоогоор 1905 оны орчим сийлсэн бөгөөд сийлбэрийн агуулга нь цөвүүн цагийг илэрхийлэх сэрэмжийг дурдсанаараа онцлогтой. Тодруулбал 8-р Богд сэрэмжлүүлсэн цөвүүн цагийн дохионд хоол элбэг ч хүртэх хүмүүн үгүй, ном судар арвин боловч унших хүмүүн үгүй зэрэг цөвүүн цагт нүүрлэж болох агуулга хадгалагдаж байгаагаараа онцлогтой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *