Тайванийн хилийг тойруулан Хятад улс армиа байрлуулжээ


Хятад улс Тайванийн хилийг тойруулан армиа байрлуулан “Хоёр өөр улсын хүчийг ойлгуулах анхааруулга” өгчээ. Тайванийн тойруулан явган болон усан цэргийн арми, агаарын цэргийн хүч, пуужин байрлуулсан гэж Хятадын арми мэдээлсэн байна.

Тайваньд АНУ 11 тэрбум ам.долларын үнэ бүхий зэвсэг зарахаар болсноо зарласнаас хэдхэн хоногийн дараа ийм үйл явдал болж байна. АНУ-ыг Тайваньд зэвсэг арилжих болсныг Хятад эрс эсэргүүцэж, хариуд нь АНУ-ын зэвсгийн фирмүүдэд хориг тавьжээ.

Тайвань энэ жил батлан хамгаалах салбартаа их хөрөнгө оруулж, хамгаалалтаа бэхжүүлэхээр болсон нь бас Хятадын эрх баригчдыг уурлуулжээ. Хятад улс Тайванийг өөрсдийн газар нутаг хэмээн тооцдог тул хүчээр ч болов булаан эзэлнэ гэдгээ мэдэгдсэн байгаа.

Орос-Украины дайн дуусах дөхөж байгаа ч он гараад Хятад-Тайванийн асуудал хурцдаж, дайн эхэлж магадгүй бололтой.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *