Монгол Улс өнөө жил түүх, соёлын биет өвөө тоолж байна. Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого улсын хэмжээнд 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Уг тооллогод 320 гаруй байгууллагыг хамруулж байна.
Уг тооллогыг нэгдсэн арга зүйгээр хангахаар Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 26.1 дэх хэсэг, Засгийн газрын 2018 оны 184 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралтаар баталсан “Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого хийх журам”, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны А/253 дугаар тушаалын хүрээнд Улсын тооллогын комисс байгуулжээ. Уг комисс улсын хэмжээнд 41 салбар комиссыг удирдан чиглүүлж буй аж.

