Б.Энхтүвшин: Шатахууны 5 хоногийн нөөцтэй байна


Шатахууны хомсдолтой холбоотойгоор АҮЭБЯ-наас мэдээлэл хийж байна. Энэ үеэр АҮЭБ-ийн Дэд сайд Б.Энхтүвшин, “Манай яамны зүгээс АИ-92, АИ-95 автобензиний нөөц бүрдүүлэх асуудалд илүү анхаарч ажиллаж байна. Одоогоор 5-аас доошгүй өдрийн нөөцтэй байна. Мөн шатахууны татан авалт хэвийн үргэлжилж байгаа.

Шатахууны хомсдолтой холбоотойгоор шагийн бензин борлуулж байгаа тохиолдол гарч байна. Тиймээс энэ цаг үед ашиг олохын тулд шагийн бензин борлуулахгүй байхыг хүсье. Түүнчлэн иргэд та бүхэн шагаар бензин борлуулж байгаа мэдээллийг цаг алдалгүй бидэн өгч болохоос гадна шагийн бензин худалдан авахаас сэргийллээрэй” гэлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *