Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид баярын амралтын өдрүүдэд шинэ оныхоо зорилгыг бичсэн мэнчдилгээний самбар ажиллуулжээ. Түрүүч, байлдагчид шинэ оныхоо зорилгодоо цэргийн албаа үлгэр жишээчээр хаах, мэргэн буудагч болох, 2026 оны хавар зохиох Зэвсэгт хүчний “Марш-тусгай бэлтгэл”-ийн аварга шалгаруулах тэмцээнд салаагаараа амжилт үзүүлэх талаараа ихэвчлэн бичжээ. Мөн нийгэмд хэрэгцээтэй мэргэжил эзэмших, англи хэлээр чөлөөтэй ярьж сурах, ангийнхаа 90 жилийн баярт оролцох, халагдаж очоод аав ээжийгээ баярлуулахаа бас дурдсан байна.
Үүний сацуу хугацаат цэргийн албанаас авч буй хүмүүжил, хүсэл мөрөөдлөөрөө Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн Ахлагчийн хөгжлийн төвийн цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж, ахлагч болохоор төлөвлөснөө бичсэн байлдагч нар олон байв.
Мэндчилгээний самбарт зарим байлдагч Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын зон олондоо болон хайрт аав ээждээ шинэ оны мэнд дэвшүүлж, эрүүл энх байхыг ерөөжээ.




