Нийт нутгийн 3 хувьд зудын нэн их хүндрэлтэй байна


Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвийг боловсруулжээ. Тухайлбал, Нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 3 хувьд нэн их, 17 хувьд их, 38 хувьд дунд, 26 хувьд бага зэрэг хүндрэлтэй, харин 16 хувьд хүндрэлгүй байхаар байна. Мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, Увс, Ховд, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн ихэнх, Өвөрхангай, Баянхонгор, Дундговийн зарим нутгаар их хүндрэлтэй байх төлөвтэй байгаа юм. 

Иймд мал өвөлжилт хүндэрч байгаа болон хүндэрч болзошгүй бүс нутгуудад онцгой анхаарч, цаг уурын байгууллагаас гаргадаг богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ болон тухай бүр шинэчлэн гаргах зудын урьдчилсан төлөвийн мэдээг тогтмол ашиглан хариу арга хэмжээг төлөвлөн ажиллахыг зөвлөж байна. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *