Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй байдаг. Тухайлбал,
- Дээд офицер /Генерал/ – 65 нас
- Ахлах офицер – 60 нас
- Дунд офицер, ахлагч – 55 нас
- Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ – 50 нас хамаарах юм.
Тэгвэл 2026 оны цэргийн бүртгэл /2026.01.02/-ны өдрөөс эхэлсэн ба хоёрдугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

2026 оны цэргийн бүртгэлийг аймаг, нийслэл тус бүр заагдсан өөр өөр хугацаанд бүртгэх бөгөөд үйлчилгээг авахын тулд “E-Mongolia” системд бүртгэлээрээ нэвтрэн орж хайлтын хэсэгт “Цэргийн бүртгэл” үйлчилгээний нэрийг оруулан хайлт хийснээр 2026 оны цэргийн бүртгэлдээ хамрагдах боломжтой.
Цэргийн бүртгэлийн хүсэлт илгээхдээ дараах зүйлсийг анхаарна уу.
- Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насны иргэд харьяа баг, хороон дээр өөрийн биеэр очиж бүртгэл үүсгэх шаардлагатай.
- Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй буюу хаяж гээсэн тохиолдолд харьяа аймаг, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабт өөрийн биеэр очин үнэмлэхээ авах шаардлагатай.
- Хаягийн шилжилт хийлгэсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийн Цэргийн штабт хандан шилжилт хөдөлгөөнөө баталгаажуулж бүртгэлээ хийлгэх шаардлагатай.
Та өөрийн цэргийн бүртгэлд хамрагдах хүсэлтийн хариуг E-Mongolia системийн “Мэдэгдэл” цэсээс харах боломжтой. Хэрэв цэргийн бүртгэлд цахимаар хамрагдах боломжгүй тохиолдолд өөрийн харьяа дүүргийн цэргийн штаб дээрээ дараах материалуудыг бүрдүүлж очно. Үүнд:
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Иргэний үнэмлэх
- Тухайн иргэн өөрөө байхгүй бол гэр бүлийн гишүүн ирж бүртгэлд хамруулан дэвтэрт бичилт хийлгүүлж баталгаажуулна.
Монгол Улсын хуулийн дагуу цэрэгт бүртгэлтэй иргэд тогтоосон хугацаанд идэвхтэй хамрагдаж иргэний үүргээ биелүүлнэ үү.

2 responses to “2026 оны цэргийн бүртгэл үргэлжилж байна”
Sain bain uu
1