Өвлийн адаг шарагчин үхэр сарын намайн цагаан харагчин могой өдөр


Аргын тооллын 1 сарын 19, Сумьяа гараг. ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САР, Билгийн тооллын 1, Яруу эгшигт одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 17 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.  Үс засуулбал нас ахар болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *