Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яамнаас Бангалор хотын SVYASA их сургуульд хэрэгжиж буй иогийн багшийн тусгай сургалтад хамрагдах Монголын иогчдын холбооны гишүүн иогийн багш нарт ITEC тэтгэлэг олгожээ. 2026 оны 1 дүгээр сарын 3-нд 2 багш уг сургалтад хамрагдахаар Энэтхэг улсыг зорьсон байна.
Энэ сургалтын хөтөлбөр нь иогийн мэдлэг, ур чадварыг гүнзгийрүүлэх Монгол, Энэтхэг хоёр улсын соёл, боловсролын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой аж.
