Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 4-ний 23:00 цагийн орчимд 30 настай эмэгтэй болон 3, 4 настай охидын биед нэгэн этгээд мэс ашиглан халдсан харамсалтай хэрэг гарсан. Уг халдлагын уршгаар 8 сартай жирэмсэн эмэгтэй, 4 настай охин амиа алдсан бол 3 настай охины биеийн байдал хүнд байна.
Талийгаач ээж, охин хоёрыг оршуулах ёслолыг “Батномин буян” ХХК үнэ төлбөргүй хийж өгөхөөр болжээ.
Энэ хэргийг цагдаагийн байгууллага ажлын хэсэг байгуулан шалгаж буй. Тус хэрэгт 48 настай, эрэгтэй Б-г сэжиглэн шалгаж байгаа аж.
