Мадурогийн шүүх хурлын дараа Каракаст гал нээх чимээ сонсогджээ


Даваа гарагт АНУ-ын Нью-Иорк хотын шүүхэд Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог шүүх хурал боллоо. Шүүх түүнийг хар тамхи, зэвсэг наймаалсан хэрэгт гэм буруугүй гэж тогтоосон байна.

Ерөнхийлөгч Мадурог баривчилсны дараа Венесуэлийн нийслэл Каракас хотод онц байдал зарлаж, эмх замбараагүй байдал үүссэн байгаа юм. Тэгвэл Мадурогийн шүүх хурлын дараа, даваа гаргийн орой Каракас хотод гал нээх чимээ сонсогджээ.

CNN-ийн авсан дүрс бичлэгт Каракас хотын дээгүүр дроны гэрэл, агаарын дайралтаас хамгаалах зэвсгээр галлаж байгаа нь харагдсан байна. “Гал нээх чимээ Ерөнхийлөгчийн ордны ойролцоо сонсогдсон” гэж нэг иргэн мэдээлжээ. Харин Венесуэлийн Холбоо, мэдээллийн яамны сайд “Зөвшөөрөлгүй нисэж байсан дронууд руу цагдаа нар гал нээсэн” гэж мэдэгджээ. Тухайн дронуудыг хэн нисгэсэн нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: CNN


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *