“Соёлын төв өргөө”-г нураахгүйгээр сэргээн засварлахаар судалж байна  


Нэгэн иргэн өөрийн цахим хуудсаар дамжуулан “Соёлын төв өргөөг буулгаж 50 давхар хоёр блок барилга барих талаар Хотын захиргаанд яригдаж байна. Бага тойрууд 7 давхраас өндөр барилга барихгүй гэж шийдвэрлэсэн ч тав алхалгүй 50 давхар барилга барина хэмээн ярьж эхэллээ” гэх мэдээллийг цацсан. Тэгвэл үүнийг НЗДТГын албаны хүмүүс үгүйсгээд байна. Мөн Ulaanbaatar.mn сайт дээр энэ мэдээлэл өчигдөр нийтлэгдсэн ч устгажээ. Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад “Соёлын төв өргөөг нураах талаар яриагүй. Сэргээн засварлах талаар судлах чиглэлийг өгсөн” гэлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *