Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны эхнэр Брижит Макроныг цахимаар доромжилж, нэр төрд нь халдсан 10 хүнд Парисын шүүх ял оноожээ. Тухайн этгээдүүд цахим орчинд Брижит Макроны хүйсийн талаар худал мэдээлэл түгээж, нөхрөөсөө 24 насны зөрүүтэйг нь элэглэн шоолсон аж. Энэ хэрэгт 8 эрэгтэй, 2 эмэгтэй холбогджээ. Тэдэнд шүүх 1-8 сар хорих ял оноолоо. Шүүх хуралд ирээгүй 1 хүнийг байгаа газраас шууд саатуулан, шоронд аваачиж хорьсон байна. Мөн тэдний заримынх нь сошиал медиа хаягийг хаажээ.
Шүүгдэгчдийн дунд бие даасан сэтгүүлч Натача Рэй, төлгөч Амандин Рой нар байв. Тэд 2024 онд “Францын тэргүүн хатагтай гэж хэзээ ч байгаагүй” гэж хэлснийхээ төлөө ял авч байжээ. Өөрөөр хэлбэл, Брижит Макроны ах Жан-Мишель Тронье гэх хүн хүйсээ солиод, дүүгийнхээ нэрийг ашиглаж эхэлсэн гэж тэд мэдэгджээ. Гэхдээ сүүлд нь тэдний хэргийг цагаатгасан юм байна.
Эх сурвалж: BBC
