Цагдаагийн байгууллагад 2026 оны нэгдүгээр сарын 04-ний өдрийн 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад, том оврын тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн “Э” нь явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон байна. Урьдчилсан байдлаар амь хохирогч нь явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Жолооч та тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, Замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөн, халтиргаа гулгаа ихтэй үед тохирсон хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй байхыг анхааруулъя. Мөн замын хөдөлгөөнд оролцогч явган зорчигч та бүхэн зам хөндлөн гарахдаа заавал явган хүний гарцаар гарч, гэрлэн дохио болон хоёр талын замын урсгалаас ирж буй машинуудыг сайтар ажиглан, аюулгүй байдлаа хангаж, зам хөндлөн гарахыг ЦЕГ-аас зөвлөж байна.
