АНУ өнгөрсөн бямба гарагт Венесуэл рүү довтолж, Николас Мадурог баривчилсан юм. Үүнийг Дэлхийн олон орны удирдагч шүүмжилж байв. Мадурогийн шүүх хурал даваа гарагт болж, шүүх түүнийг гэм буруугүй гэж тогтоосон байна.
Тэгвэл НҮБ-ын Аюулгүй Байдлын Зөвлөл даваа гарагт шуурхай хуралдаж, Венесуэл рүү халдсан АНУ-ын халдлагын талаар хэлэлцжээ. Тус хурлын үеэр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутереш “Цөвүүн цаг ирлээ” гэж мэдэгдэн, Венесуэлд болж буй үйл явдалд санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна.
НҮБ дахь Венесуэлийн элч Самуэл Монкада “Венесуэл улс байгалийн баялгийнхаа улмаас энэ халдлагын хохирогч боллоо. Манай улсын газрын тос, эрчим хүч, газарзүйн байршилд шунасан орнууд бидэнд маш их дарамт учруулж байна” хэмээн мэдэгдэж, НҮБ-ын Аюулгүй Байдлын Зөвлөлөөс АНУ-д арга хэмжээ авахыг шаарджээ.
Эх сурвалж: Reuters
