Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд амьдардаг иргэн Т.Г-н 5 ханатай гэрийн доороос булаг ундарч, гэр болон хашаа нь усанд автсан байна. Энэ тухай дуудлага мэдээлэл өчигдөр /2026.01.06/ өдрийн 12:40 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Уг дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид очиж, тухайн иргэний гэрийг буулган, аюулгүй газарт аваачин барьжээ. Ундарсан усыг мото помп ашиглан соруулж, шуудуу татаж урсгасан байна. Мөн “Howo” загварын машинаар 3 удаа шороо буулган, уг булгийн дагуу далан босгож, аюулгүй болгожээ.
