Бага насны хүүхдүүд гадны биет залгисны улмаас эрүүл мэндэд нь ноцтой эрсдэл учрах, цаашлаад амь насанд аюултай нөхцөл үүсэх тохиолдол бүрэн арилаагүй байгаа талаар ЭХЭМҮТ-өөс мэдээллээ. Хүүхэд гадны хатуу биет залгисан тохиолдол жилд 2 гардаг бол аливаа зүйлээс хордсон гэх шалтгаантай хүүхдүүд яаралтай тусламжийн тасгаар ирсэн хүүхдүүдийн 20 хувийг эзэлдэг байна. Ийм төрлийн ослоос урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга нь эцэг эх, асран хамгаалагчдын байнгын хараа хяналт, сонор сэрэмж юм. Ялангуяа жижиг эд зүйлсийг хүүхдийн гар хүрэхгүй газар байлгах, тоглоомын аюулгүй байдлыг шалгах, хооллох үед анхааралтай байх нь зүйтэйг санууллаа.
Бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдын анхааралд!
