Улаангом-Улаанбаатар чиглэлийн автобусанд зорчиж явсан 29 настай эмэгтэй өнгөрсөн шөнө /2026.01.07/-ийн 01:11 цагт амаржиж, 3,2 кг жинтэй охинтой болжээ. Тодруулбал,
“Түмэнд нээлттэй хязгаарынхан” компанийн 83-48 УВС дугаартай автобус замын хажуу руу зогсож, жолооч болон зорчигч нар хамтран эх барьж авч, эх, хүүхдийг Завхан аймгийн Их-Уул сумын эмнэлэгт хүргэсэн байна. Одоогоор эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа аж.
Түүнчлэн, Авто тээврийн үндэсний төвөөс эсэн мэнд амаржсан эх охин хоёрыг 18 нас хүртэл хүссэн үедээ орон нутгийн бүх чиглэлд үнэ төлбөргүй зорчих эрх бэлэглэжээ. Мөн өнгөрсөн оны 10 дугаар сард “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компанийн автобусанд мөн хүүхэд мэндэлж байсан удаатай.
