Европ даяар цасан шуурга шуурч, цаг агаар эрс хүйтэрлээ. Үүний улмаас 6 хүн амиа алджээ. Францын хоёр мужид 5 хүн халтиргааны улмаас машины осолд орж амиа алдсан бол Босны улсад 40 см зузаан цас орсны улмаас 1 эмэгтэй машинд мөргүүлж, нас барсан байна.
Цаг агаараас үүдэлтэй гамшгийн улмаас Европ даяар хэдэн зуун нислэг цуцлагдаж, Парис болон Амстердам хотод олон мянган хүн нисэх онгоцны буудал дээр гацаад байна. Лхагва гаргийг дуустал онгоц нисэхгүй төлөвтэй.
Өнөөдөр цас үргэлжлэн орохоор байгаа тул Парис хотын 38 дүүрэгт аюулын шар дохио асааж, Францад олон галт тэрэгний үйлчилгээг зогсоожээ.
Нидерландын нийслэл Амстердам хотын “Schiphol” нисэх онгоцны буудал өнөөдөр нисэх 400 нислэгээ цуцалсны улмаас олон мянган хүн нисэх онгоцны буудал дээр гацаж, онгоц нь хэзээ нисэхийг хүлээж байна.
Эх сурвалж: BBC
