Трамп өнгөрсөн ням гарагт Грийнланд арлыг АНУ-д нэгтгэх хүсэлтэй байгаагаа ахин илэрхийлсэн билээ. АНУ Венесуэлд халдан довтолж, Ерөнхийлөгч Николаг Мадурог нь баривчилж, Дэлхийг цочирдуулсны дараа Дани улс өөрийн эзэмшлийн Грийнланд арлыг АНУ-д алдахгүйн тулд эсэргүүцлээ илэрхийлж, Европын холбоотон орнуудаасаа тусламж гуйж эхэлсэн байна.
Тэгвэл Грийнландыг АНУ-д алдахгүйн тулд Европын холбоотон орнууд Дани улсыг дэмжиж эхэллээ. Тухайлбал: Их Британи, Франц, Герман, Итали, Польш, Испани зэрэг улсын удирдагч нар Дани улсыг дэмжихээ илэрхийлээд байна. Тэд хамтарсан мэдэгдэлдээ “Грийнланд арлын иргэд газар нутгаа өөрсдөө эзэмших эрхтэй. Зөвхөн Дани улс болон Грийнланд арал өөрсдийн хувь заяаг шийдэх ёстой” гэж онцлов.
Даваа гарагт Дани улсын Ерөнхий сайд “АНУ хэрэв Грийнланд руу халдвал НАТО-гийн төгсгөл ирэх болно” гэж мэдэгдэж байв.
Эх сурвалж: BBC
