Ч.Хишигдалай: Энэ оноос нийслэл Евро-5 стандартад шилжинэ


АҮЭБЯ-наас өнөөдөр /2026.01.08/ шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай “АИ-92 авто бензиний ердийн хэрэглээний 15 хоногийн нөөцтэй байна. Орон нутагт шатахууны дараалал үүсээгүй, шатахуун хэвийн борлуулж байгаа. Түүнээс гадна энэ сард 130 мянган тонн авто бензин захиалсны 50 хувь нь АИ-92, тал нь Евро-5 стандартын 92 бензин байна.

Евро-5 стандартын 92 бензин энгийнийг бодвол харьцангуй хөнгөн, илүү шатамхай байдаг. Тиймээс энгийн шатахуунаас 5-10 хувиар илүү зарцуулагдах магадлалтай. Гэсэн ч бид эрүүл мэнд, машин техникээ бодох ёстой учраас энэ стандартын бүтээгдэхүүн рүү аажмаар шилжих болно гэдгийг хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

Нийслэлийн хувьд 2026 оноос евро 5 стандартад шилжинэ. Харин үнийн хувьд литр тутамдаа 400-500 төгрөгийн зөрүүтэй байх юм байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *