Сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулан иргэд баярын ширээнд тавих ууц, өвчүү, тавгийн идээ зэргээ эртнээс бэлдэж эхэлдэг. Үүнтэй холбоотойгоор орон байрны хулгайн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна.
Өнгөрөгч оны нэг, хоёрдугаар сард улсын хэмжээнд орон байрны хулгайн 305 гэмт хэрэг бүртгэгдсэн нь бусад саруудтай харьцуулахад өндөр байгаа юм. Иймд иргэд та бүхэн өөрийн үл хөдлөх хөрөнгөө сайтар түгжиж, хяналтын камер байршуулах, хөршийн холбоотой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
