Э.Халиунболд “Дакар ралли 2026” уралдааны “ТОП-5” тамирчны эгнээнд орлоо


Гавьяат тамирчин Э.Халиунболд “Дакар ралли 2026” уралдааны гуравдугаар гараанд уралдаж “ТОП-5” тамирчны эгнээнд орж ирлээ. Авто болон мото спортын олимп гэгддэг “Дакар ралли” уралдааны 48 жилийн түүхэнд Ази тивийн тамирчин эхний тавд бичигдэж байгаагүй юм. Э.Халиунболд нийлбэр дүнгээр гуравдугаар гарааны дараах байдлаар дөрөвдүгээрт бичигдсэн анхны монгол тамирчин, анхны ази хүн болж байна.

Саудын Араб Улсын элсэн цөлд болж байгаа “Дакар ралли”-д Э.Халиунболд 57, П.Мөрөн 79 дугаартай уралдаж байна. Одоо “Этап-6” гараа нь 589 км байх юм. Уралдааны замын эхний гараа 326 км байна. Энэ замын 15 хувь нь хатуу шороотой, 57 хувь нь элсэрхэг, 28 хувь нь элсэн манхан. Хайл хотоос Рияад хотын хооронд уралдана.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *