2025 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр ЗХУТ-д мэдээлсэн иргэн, ААН-ийг урамшуулах журам хэрэгжиж буй. Ингэхдээ явган хүний зам дээр тээврийн хэрэгслийг байршуулсан, мөн нэгдүгээр эгнээгээр зорчсон, үргэлжилсэн цагаан шугам давсан гэх мэт 10 зөрчилд хариуцлага тооцох юм. Эдгээр зөрчлийг 102 аппликэйшнд иргэн баримтжуулан илгээх болсон. Ингэснээр Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийн 10-20 хүртэлх хувийг иргэнд олгох юм. Тэгвэл 11, 12 дугаар сарын урамшууллыг 2026 оны нэгдүгээр сарын 20-ны дотор, 2026 оны 1, 2, 3 дугаар сарын урамшууллыг дөрөвдүгээр сарын 20-ны дотор нэг удаа олгохоор журамд заажээ. Ийн зөрчил мэдээлсэн иргэдэд урамшууллыг нэгдүгээр сарын 20-ны өдөрт багтаан олгохоор болжээ. Иймд урамшуулал хүлээн авах өөрийн дансны дугаараа бүртгүүлэх зааврыг ЗХУТ-өөс танилцууллаа.


