Трамп “Хэт оройтохоосоо өмнө тохиролц” гэж Кубын эрх баригчдад анхааруулав


АНУ-ын арми энэ оны эхээр Венесуэл рүү халдаж, Николас Мадурог баривчилсан. Үүнийхээ дараа Трамп Куба улсад анхаарлаа хандуулж эхэлсэн байна. Венесуэл улс нь Кубын коммунист дэглэмийн эдийн засгийн гол эх үүсвэр болдог. Куба руу өдөрт 35,000 торх газрын тос нийлүүлдэг гэх мэдээлэл бий.

Ням гарагт Трамп сошиал хуудсандаа “Куба улс Венесуэлийн их хэмжээний газрын тос, мөнгөн дээр олон жил тогтож ирсэн. Куба улс үүнийхээ хариуд Венесуэлийн сүүлийн хоёр дарангуйлагчийн аюулгүй байдлыг хангаж байсан. Гэвч одоо энэ бүхэн төгсгөл болж байна. Одоо Венесуэлээс ямар ч газрын тос, мөнгө Кубад очихгүй. Хэт оройтохоосоо өмнө тэд бидэнтэй тохиролцох шаардлагатайг хатуу анхааруулъя” гэж бичжээ. Куба улсын эрх баригчид шаардлагыг нь биелүүлээгүй тохиолдол ямар үр дагавартайг Трамп тодорхой хэлээгүй байна.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *