2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч -10 -15 градусаар хүйтэрч цочир хүйтэрнэ.
2026 оны 01 сарын 13, 14-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байх боловч, 2026 оны 01 сарын 15-наас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -40 -45 градус, өдөртөө -29 -34 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -35 -40 градус, өдөртөө -25 -30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18 -23 градус, өдөртөө -12 -17 градус, бусад нутгаар шөнөдөө -25 -30 градус, өдөртөө -19 -24 градус хүйтэн байна.
Иймээс ирэх амралтын өдрүүдэд хол замд гарах гэж төлөвлөж байгаа бол түр хойшлуулахыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.
