Хэн ч эзэмшдэггүй газрыг бусдад шилжүүлсэн нь хэний буруу вэ?


Хөвсгөл аймгийн … сумын газрын даамал О.Бат-Эрдэнэ газар хууль бусаар шилжүүлсэн хэрэгт холбогджээ. Иргэн Л.Ч-гийн газрыг иргэн Х.Д худалдаж авсан аж. Тэдний хүсэлтийг үндэслэн, О.Бат-Эрдэнэ 2020.12.08-нд “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” засаг даргын захирамжийн төсөл боловсруулжээ. Түүний дагуу тус сумын засаг дарга газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай захирамж гарган, уг газрыг иргэн Х.Д-д эзэмшүүлжээ. Гэтэл тэрхүү 1482 ам м газрыг хэн ч эзэмшдэггүй, сумын өмнөх засаг дарга нар захирамж гараагүй, гэрчилгээ олгоогүй, гэрээ байгуулаагүй аж.

Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх 2025 оны 9 дүгээр сард уг хэргийг хэлэлцээд Л.Ч тухайн газрыг өөрийн хууль ёсны эзэмшилд байгаа мэтээр бусдад ойлгогдохоор газрыг тойруулж хашсан, мөн Х.Д-д 7,5 сая төгрөгөөр худалдсан, гэрчилгээг Х.Д-д шилжүүлэх тухай хүсэлтийг засаг дарга болон газрын даамалд гаргасныг тогтоожээ. Уг хүсэлтийг үндэслэн О.Бат-Эрдэнэ засаг даргын захирамжийн төсөл боловсруулахдаа Л.Ч-н газар эзэмших эрхтэй эсэхийг шалгаагүй, хувийн хэрэгтэй танилцаагүй, ажлын тодорхойлолтод заасан үүргээ биелүүлэлгүй хайнга хандсаныг тогтоожээ. Гэхдээ О.Бат-Эрдэнэ бусдад давуу байдал бий болгохоор амласан, тус үйлдлийг санаатай хийсэн нь тогтоогоогүй гэж шүүх дүгнэн, уг хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Бат-Эрдэнийг цагаатгажээ.

Тус аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 11 дүгээр сард уг хэргийг хэлэлцээд “Бусдад газар эзэмших эрх олгох нь засаг даргын эрх хэмжээний асуудал. Түүний гаргасан шийдвэрийн хариуцлагыг газрын даамал хүлээх үндэслэлгүй” гэж үзэн, О.Бат-Эрдэнийг цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн байна.

УДШ 2026.01.07-нд уг хэргийг хянаад “Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэн, О.Бат-Эрдэнийг цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, уг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *