34 оюутан төлбөрийнхөө 50%-ийг даалгаад, сувилагчаар сурч байна


Өрхийн эмнэлгүүдэд ажиллах сувилагч, багийн эмчийн дутагдлыг нөхөх зорилгоор Хөвсгөл аймгийн ЗДТГ, Эм зүйн шинжлэх ухааны их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Уг гэрээний дагуу хэрэгжүүлж буй “Сувилагч” хөтөлбөрт тус аймгаас 2 ээлжээр нийт 34 оюутан суралцаж байгаа аж. “Сувилагч” хөтөлбөрт хамрагдсан 34 оюутны сургалтын төлбөрийн 50%-ийг орон нутгийн төсвөөс гаргажээ.

Энэ хавар эхний ээлжийн 18 оюутан төгсөн, төрөлх сумандаа ажиллах юм байна. Тэдний дийлэнх нь Ханх, Цагааннуур, Цэцэрлэг сумынх.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *