“Хаан банк хүн бүр хожих боломжтой” гэх хуурамч линк дээр дарж 27,500,000 төгрөгөө залилуулжээ


Иргэн … цахим орчинд байршсан “Хаан банк хүн бүр хожих боломжтой” гэх зар мэдээллийн дагуу хуурамч линк дээр дарж, өөрийн гар утсанд ирсэн кодыг бусдад дамжуулан, нийт зургаан удаагийн гүйлгээгээр 27.500.000 төгрөгөө залилуулжээ. Энэ тухай дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Түүнчлэн өнгөрсөн оны байдлаар цагдаагийн байгууллагад 16.906 залилах гэмт хэрэг бүртгэгдсэний 12.233 буюу 83.6 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна.

Иймд иргэд та бүхэн цахим залиланд өртөхөөс сэргийлж, сошиал платформ буюу фейсбүүк, инстаграм болон телеграмд байрлаж буй баталгаагүй линк, холбоос дээр дарахгүй байх, банкны нууц үг, картын дугаар, CVV кодоо бусдад өгөхгүй байх, энэ төрлийн зар мэдээлэлд хууртахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *