Ирантай арилжаа хийдэг улсуудад Трамп 25%-ийн татвар ногдуулахаар болжээ


Иранд Засгийн газраа эсэргүүцсэн жагсаал 16 дахь өдрөө үргэлжилж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны Засгийн газрыг “Жагсагчдын эсрэг хүч хэрэглэхээ болихгүй бол АНУ-ын цэргүүд дайрч орно шүү” хэмээн сүрдүүлж байв.

Сүүлийн өдрүүдэд Трампын захиргаа Иран руу пуужин харвах, цэргийн хүчээр дайрч орох зэрэг сонголтуудыг хэлэлцэж байгаа тухай мэдээнүүд цацагдлаа. Тэгвэл Трамп Ирантай арилжаа хийдэг орнуудын бараанд 25%-ийн нэмэлт татвар ногдуулахаар болсноо даваа гарагт зарлав. Үүнийг “Ираны Засгийн газрыг улс орондоо өрнөж буй жагсаалыг зогсоохыг тулгаж буй шахалт” гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Мөн даваа гарагт Трамп “Ираны Засгийн газар тохиролцоо хийх санал тавьсан” гэж мэдэгдсэн. Тэд яг ямар тохиролцоо хийхээр болсон нь одоогоор тодорхойгүй байна.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *