ЗУРГАА ДАХЬ ТОГЛОГЧ болоход бэлэн үү?


Бодит явдлаас сэдэвлэсэн “Зургаа дахь тоглогч” уран сайхны кино Монголын кино урлагт шинэ өнгө төрх нэмэхээр зорьжээ. Уран сайхны кино цахим спортын ертөнцөд мөрөөдлөө даган тэмцэгч охидын тухай өгүүлнэ.

Гол дүр Мулан эгэл жирийн охин ч зүрх сэтгэлдээ том мөрөөдөл тээсэн нэгэн. Тэр эмэгтэйчүүдийн улсын аварга шалгаруулах анхны CS2 тэмцээнд багын найз охидын хамт оролцохоор зориг шулуудна. Энэ аялалд тэдэнд олон бэрхшээл, саад тохиолдох ч нөхөрлөл, итгэл үнэмшил, мөрөөдлийн хүч тэднийг урагшлуулах болно.

“Зургаа дахь тоглогч” зөвхөн тоглоомын тухай бус, хүч чадал, хамтын зорилго, мөрөөдлөө орхихгүй байх тухай урам зоригийн түүх юм. Киногоор хүүхэд залуучуудад, үзэгчдэд мөрөөдлөө дагах эр зоригийг сануулж, эцэг эхчүүдэд хүүхдийнхээ хүсэл тэмүүллийг дэмжихийн үнэ цэнийг харуулахыг зорьжээ.

Та манай багийн ЗУРГАА ДАХЬ ТОГЛОГЧ болоход бэлэн үү?

Нээлт 2026.01.16-нд бүх кино театруудаар 2026.01.18-наас орон нутагт гарах юм байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *