“Эхийн алдар” одон авах хүсэлтэй ээжүүдийн материалыг авч эхэллээ


“Эхийн алдар” I, 2-р одон авах ээжүүдийг бүртгэж эхэлжээ. Холбогдох материалыг 1-р сарын 10-наас 3-р сарын 1 хүртэл хороодын байранд хүлээн авах юм. Одон авахад хүүхэд нь 2026 оны 05 дугаар сарын 01-ээс өмнө 1 нас хүрсэн байх ёстой.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг шинэчлэгдэн батлагдсаны дагуу эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настайдаа нас барсан хүүхдийг “Эхийн алдар” одонгоор шагнах хүүхдийн тоонд оруулж болно” гэж заажээ. Шинээр одон авах гэж буй ээжүүд дараах материалыг бүрдүүлэх юм.

Үүнд

1. Анкет

2. Эхийн иргэний үнэмлэх болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар эсхүл түүний лавлагаа

3. Хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай харьяа баг хорооны Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт

4. Гурав хүртэлх насны хүүхэд үрчлэн авсан бол түүний лавлагаа

5. Хүүхэд нэг ба түүнээс дээш настай нас барсан бол нас барсны гэрчилгээний баталгаажуулсан хуулбар эсхүл түүний лавлагаа

6. Ээжийн 3*4 хэмжээтэй 1 хувь цээж зураг

7. Өргөдөл


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *