Сэргээш илэрсэн 9 бөхийн нэрийг зарлалаа


2025 оны аймгуудын наадамд барилдсан 9 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн талаар Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага албан ёсоор мэдээллээ. Өнгөрсөн оны Үндэсний их баяр наадмын үеэр 21 аймаг, 3 алслагдсан дүүрэг, мөн Бүх цэргийн наадамд барилдсан бөхчүүдээс сэргээшийн шинжилгээг аймгуудын Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар, алслагдсан дүүргүүдийн захиргаа болон Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-той хамтран хууль, дүрмийн дагуу зохион байгуулсан байна.

Сорьцуудыг 2025 оны зургаадугаар сарын 6-ны, долоодугаар сарын 13-ны болон наймдугаар сарын 2-ны өдрүүдэд Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-аас итгэмжлэгдсэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрездений Спортын Анализ болон Спортын Биохимийн Институт (Institute of Doping Analysis and Sports Biochemistry, Dresden, Germany)-д хүргүүлж, лабораторийн шинжилгээнд хамруулсан аж.

Тиймээс тэмцээний үеэр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон тамирчдын тухайн тэмцээнээс авсан цол, медаль, шагналыг хүчингүй болгохыг аймгийн баяр наадам зохион байгуулах комисст сануулсан байна.  

Сэргээш илэрсэн бөхчүүд

  • Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, аймгийн арслан Дашийн Төрбаяр 
  • Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, аймгийн начин Цэрэннадмидын Болдбаатар
  • Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн начин Оюунцэцэгийн Амгаланбямба
  • Дорноговь аймгийн Халхгол сумын харьяат, аймгийн заан Сүхбаатарын Цогтсүмбэр
  • Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, аймгийн начин Болдбаатарын Сундуйжадамба
  • Төв аймгийн Баянхангай сумын харьяат, Энхболдын Чойням
  • Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат, аймгийн заан Эрдэнэбатын Гантөмөр
  • Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, аймгийн заан Энхбатын Мөнхтөр
  • Хөвсгөл аймгийн Гал сумын харьяат, Бат-Эрдэнийн Сүх-Эрдэнэ

Эдгээр бөхийн 1.5-3 жил барилдах эрхийг хуульд заасны дагуу хасжээ.


One response to “Сэргээш илэрсэн 9 бөхийн нэрийг зарлалаа”

  1. Tegeed Usuhbayraas ilreegvi yum bishvv manai garidiig barilduulaache barildhiin hvleesen heden mayngan hvn bgashde🥲🫤

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *