Усанд сэлэлтийн улсын аваргууд тодорлоо


Насанд хүрэгчдийн усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн 1-р сарын 8–12-нд Улаанбаатар хотын Төв бассейнд болов. Тус тэмцээнд 20 клүбийн 123 шилдэг тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин, 24 төрөлд улсын рекордыг шинэчлэн тогтоолоо.

Нийлбэр дүнгээр байр эзэлсэн багууд:

  • I байр – We Aquatics
  • II байр – Alpha
  • III байр – Хангарьд
  • IV байр – Сэлэм загас
  • V байр – Kings of Oceans

Төв бассейнд хичээллэдэг сурагчид уг тэмцээнд оролцов. “Kings of Oceans” клүбийн тамирчин Д.Хас-Эрдэнэ 1500 м-т өврөөр даллах төрөлд 1-р байр, А.Мөнгөнтулга 200 метрт эрвээхэй сэлэлтийн төрөлд 2-р байр, Ц.Гүнбилэг 50 м-т мэлхий сэлэлтийн төрөлд 2-р байр эзэлсэн бол эрэгтэйчүүдийн 4×100м өврийн буухиа төрөлд 3-р байрт орсон байна. Б.Марал-Эрдэнэ 200 м-т араар даллах сэлэлтийн төрөлд 3-р байрт шалгарчээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *