Замын-Үүд сумын Замын-үүд чөлөөт бүсэд 2011-2017 онд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр дулааны станц, бохир ус цэвэршүүлэх байгууламж, тэдгээрийн шугам сүлжээ зэрэг дөрвөн багц бүтээн байгуулалт хийж өгчээ.
Гэвч уг бүтээн байгуулалтын туршилт, тохируулгыг хэн, хэзээ хийх нь тодорхойгүй байсаар ашиглаж чадалгүй 9 жилийн нүүрийг үзсэн байна. Энэ талаараа одоогийн удирдлагууд Ерөнхий сайдыг очих үеэр дуулгав.
Хэрэв суурилагдсан дэд бүтцээ ашиглавал зардал хэмнэх, иргэд, аж ахуйн нэгжүүд тохилог таатай орчинд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх ч ийнхүү 9 жил гацжээ. Үүний улмаас өнөөдөр чөлөөт бүсэд аж ахуйн нэгжүүд дулаанаа цахилгаанаар шийдэж байгаа аж.
2004 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй тус бүсэд 104 аж ахуйн нэгж бүртгэлтэй ч ердөө 15 нь үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг. Чөлөөт бүсэд өдөрт дунджаар 400 гаруй хүн, 600 гаруй тээврийн хэрэгсэл зорчдөг бөгөөд 2025 онд 3.6 сая ам.долларын борлуулалт хийжээ.
