Төвийн болон зүүн аймгуудад цасаар шуурч, үзэгдэх орчин хязгаарлагджээ


Өнөөдрийн 10:00 цагийн байдлаар орон нутгийн цаг агаар, зам орчны нөхцөл байдлын талаарх мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас танилцууллаа. Одоогоор Төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуургатай байх тул халтиргаа гулгаа ихсэж үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Иймд жолооч нар зорчихдоо анхаарал болгоомжтой, мөн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах, цаг агаарын урьдчилсан мэдээг сонсож холын замд зорчихыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замд одоогоор хаагдсан зам, даваа байхгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *