“Маанарын соёл”-ыг Хүнхэр тайгад хийхээр боллоо


Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Жарганатын голд 1-р сарын 17-19-нд зохион байгуулахаар товлосон дархад түмний өв соёлыг сурталчлах “Маанарын соёл” үйл ажиллагааг цуцалсан. Хаант тэнгэрийн Самгалдай төвөөс зохион байгуулахаар төлөвлөсөн уг үйл ажиллагааг Рэнчинлхүмбэ сумын засаг дарга цуцалсан юм.

Тэгвэл Самгалдай төв уг үйл ажиллагааныхаа байршлыг өөрчлөн, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хүнхэр тайгад зохион байгуулахаар товлолоо. 1-р сарын 18-нд Хүнхэр тайгын Хармайн нарийн өвөрт “Маанарын соёл” эвенттэй. Уг эвентийн үеэр тайгын хоточ нохой, урцан гэр шалгаруулж, тува, дархад дууны тэмцээн болно. Өвлийн аялал хөгжүүлэх зорилготой энэ эвентийн үеэр лус, гал тахиж, цасан дом засал хийнэ.  

Маанар гэдэг нь дархад ястны нийтлэг нэр юм. Дархад ястан өөрсдийгөө маанар гэдэг аж. 

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *