“Монголын сайхан бичигтэн” уралдаанд 6 настай охин оролцжээ


Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” уралдааны шилдгүүд тодорлоо. Энэ жилийн уралдаан нийт найман ангиллаар болж, 1100 гаруй оролцогч бичвэр, бүтээлээ ирүүлсэн байна. Хөвсгөл, Увс, Баянхонгор аймгаас хамгийн олон хүн оролцжээ.

Уг уралдаанд оролцогчдын хамгийн ахмад нь СБД-ийн 11 дүгээр хорооны иргэн, ахмад настан Т.Данаажав, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэн, ахмад настан Б.Ням-Очир нар байв. Харин хамгийн бяцхан оролцогч нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Нутгийн аваргууд” сургуулийн 1а ангийн сурагч, 6 настай Д.Амина охин байлаа.

Монголын уран зургийн галерейд “Монголын сайхан бичигтэн-2025” үзэсгэлэнг энэ сарын 18 хүртэл нийтэд үнэгүй толилуулна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *