Грийнландыг булаан эзлэх Трампын заналхийлэл эрчимжиж байгаатай холбогдуулан, НАТО-гийн хэд хэдэн гишүүн орон Грийнланд арлыг хамгаалахаар цэргээ илгээхээр болжээ. Тус арлыг эзэмшдэг Дани улс “АНУ Грийнланд руу халдвал НАТО-гийн төгсгөл ирэх болно” гэж мэдэгдэж байв.
Дани улс НАТО-гийн гишүүн орнуудтай хамтран цэргийн ажиллагаагаа эрчимжүүлж байгаагаа өчигдөр зарлав. Герман, Швед, Франц, Норвеги зэрэг улс энэ долоо хоногт Грийнланд руу цэргээ илгээж, Дани улсын цэргүүдтэй хамтарсан ажиллагаа явуулахаар болсноо зарласан байна. Мөн Канад, Франц улс ирэх долоо хоногуудад Грийнландын нийслэл Нуук хот руу цэргээ илгээх талаар төлөвлөж байгаа гэнэ.
Эх сурвалж: CNN
