Цахилгаан тасарсны улмаас олон мянган хүн галт тэргэнд гацжээ


Японы нийслэл Токио хотод өнөө өглөө цахилгаан тасарсны улмаас галт тэрэгний буудлуудад олон мянган хүн гацжээ. Дэлхийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй галт тэрэгний шугамын нэгд тооцогдох Яманотэ, Кэйхин-Тохоку зэрэг шугамын цахилгаан тасарч, бүх чиглэлийн галт тэрэг зогссон байна.

Цахилгаан тасарсан шалтгаан нь өглөө 08:00 цагийн үед Тамачи галт тэрэгний шугамд гал гарсантай холбоотой аж. Олон мянган хүн ажил, хичээлдээ явж чадахгүй галт тэргэн дотор, буудлуудад гацсан байна. Гал сөнөөгчид гал түймрийг унтрааж, цахилгаанчид тасарсан цахилгааны шугамыг засаж байгаа аж. Галт тэрэг өдрийн 13:00 цагт хэвийн явж эхэлнэ гэж шугамын оператор мэдээллээ.

Эх сурвалж: Japan Today


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *