Монголын сагсанбөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын холимог оддын тоглолт өнөөдөр 17:00 цагаас “М банк арена”-д эхэлнэ. Холимог оддын тоглолтод урлаг, спорт, нийгмийн салбарын 22 хүн оролцох юм. Өрсөлдөх 2 багийг улсын арслан Э.Батмагнай, Б.Орхонбаяр нар ахалж байна.
Улсын арслан Э.Батмагнайн баг
- Улсын харцага Б.Зоригтбаатар,
- Гавж Д.Нямсамбуу,
- Жүжигчин Х.Цасчихэр, Э.Мөнхтөр,
- Артист Rutuu,
- Шатрын их мастер С.Билгүүн, Б.Мөнгөнтуул,
- Паралимпын аварга У.Сүрэнжав,
- Холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ,
- Мисс Ц.Аззаяа.
Улсын арслан Б.Орхонбаярын баг
- Юүтүбэр Б.Түшиг,
- Аймгийн хурц арсан Д.Алтанцоож,
- Контент бүтээгч Ким Бү Ёон,
- Шог зураач С.Цогтбаяр,
- Жүдо бөхийн тамирчин А.Адьяасүрэн,
- Холимог тулаанч, Гавьяат тамирчин Б.Энх-Оргил,
- Мисс Э.Номинзул,
- Шатрын их мастер Т.Мөнхзул,
- Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан,
- Өсвөрийн тамирчин Э.Булгантамир.
Маргааш Үндэсний дээд лигийн бүх оддын тоглолт болно.
