Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн зарим хэсгээр цахилгаан хязгаарлажээ


Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн зарим хэсэгт өнөөдөр тог тасарлаа. Энэ талаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компаниас лавлахад “11:00-13:00 цагийн хооронд төлөвлөгөөт хязгаарлалт хийж байгаа” гэж тайлбарлав.

Харин иргэд тог тасарсаны учрыг лавлахаар тус компанийн утас руу утасдаж байгаа аж. Гэсэн ч утсаа авахгүй байгаа талаар нийгмийн сүлжээнд бухимдлаа илэрхийлж байна.


One response to “Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн зарим хэсгээр цахилгаан хязгаарлажээ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *