Татварын ерөнхий газраас хувь хүний орлогын албан татварын тайлангаар тус хуулийн 23 дугаар зүйлд заасан /орон сууц, сургалтын төлбөр/ хөнгөлөлт эдлэх иргэд тайлан гаргахдаа анхаарах ёстой алхмуудыг танилцууллаа. Маягт 6 хавсралттай бөгөөд тус бүрт үйлдэл хийсэн бол ТТ06 үндсэн маягтад “Хадгалах” үйлдлийг хийнэ.
Тайлангаа иргэд 2 дугаар сарын 10-ны дотор илгээх юм.
- Дурын интернэт хөтөч ашиглан etax.mta.mn хаягаар өөрийн РД бүртгэлтэй И-Мэйл хаягаар нэвтрэн орно.
- Дэлгэцийн зүүн талд байрлах цэснээс Тайлан-Тайлан тушаах-Хувь хүний орлогын албан татвар сонгоно.
- Хувь хүний орлогын албан татварын тайлангийн маягтыг доош гүйлгэн ХАДГАЛАХ товчийг дарна.
- Тайлангийн нэрийн доор байрлах МЭДЭЭ цэсэнд хандаж, Татвар ногдох орлогын мэдээг татаж хадгална.
- Тайлангийн нэрийн доор байрлах ХМ-06(4) хавсралтын нэгдүгээр мөрөнд суутгуулсан НДШ, ЭМД-ийн дүнг оруулна. НДШ, ЭМД-ийн дүнг ТТ-06 үндсэн тайлангийн маягтын баруун хэсэгт байрлах улбар шар дэвсгэрээс хуулна.
- ХМ06(5) хавсралтын нэгдүгээр мөрөнд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хөнгөлөгдсөн татварын дүнг оруулна.
Жилийн цалин, хөдөлмөрийн хөлсний хэмжээ/Албан татварын хөнгөлөлтийн хэмжээ,
- 0-6 сая хүртэл 240 мянган төгрөг
- 6-12 сая хүртэл 216 мянган төгрөг
- 12-18 сая хүртэл 192 мянган төгрөг
- 18-24 сая хүртэл 168 мянган төгрөг
- 24-30 сая хүртэл 144 мянган төгрөг
- 30-36 сая хүртэл 120 мянган төгрөгний хөнгөлөлт эдэлдэг. Дээрх тооцооллыг нягтлангаасаа асууж ХМ6(5) хавсралтын 1-р мөрөнд оруулах,
- ХМ6(5) хавсралтын 2 болон 3 дугаар хэсэгт (мөр 6,7,13) ямар төрлийн буцаан олголт авах тухайн дүнгээ оруулна. ТТ06 үндсэн маягтын хадгалах товчийг дарснаар бүрдүүлэх материал идэвхитэй болно.
7. Тайлангийн нэрийн доор байрлах Бүрдүүлэх материал хэсэгт холбогдох баримтуудыг ХУР-аас болон файлаар хавсаргаад, ХҮСЭЛТ хэсгийг хянаж ХАДГАЛААД тайланг илгээнэ.
