Дорноговь аймгийн Өргөн, Эрдэнэ, Зүүнбаян, Сайншанд, Алтанширээ, Дэлгэрэх зэрэг сумын цахилгааныг Диспетчерийн үндэсний төв өнөө орой 17:35 цагаас тасалж, хязгаарлалаа. Хязгаарлалтын хугацаа тодорхойгүй. Төвийн эрчим хүчний сүлжээний ачааллыг хөнгөлөх үүднээс цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж байгаа гэж Дорноговь цахилгаан түгээх сүлжээний салбар мэдээллээ.
Дорноговь аймгийн 6 сумын цахилгааныг хязгаарлалаа
