Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар холбогдох сайдууд мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Битүүний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болголоо. Мөн энэ өдрийн ажлыг хоёрдугаар сарын 28-ны өдөр шилжүүлнэ. Битүүний өдөр ажил хийх хэцүү байдаг, маш олон ажил давхацдаг. Түүнээс гадна 12-р сарын 31, 7-р сарын 10-ны өдрүүд ихэвчлэн ажлын өдөр тохиодог. Үүнийг УИХ-аар хэлэлцэж, зохицуулах хууль гарах гэж байгаа. Үүнтэй холбоотойгоор битүүний өдөр ажиллахгүй байх зохицуулалт хийлээ” гэх мэдээлэл өглөө.
Битүүний өдөр амрахаар боллоо
