Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг орон даяар тэмдэглэнэ


Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл өглөө. Тэрбээр “Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг энэ жил орон даяар тэмдэглэх шийдвэр гарсан. Нэрт зохиолч Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг мэдэхгүй хүн байхгүй. Тиймээс энэ хүнийг алдаршуулж, утга зохиол, соёл урлагаа олон нийтэд сурталчлах ажлыг жилийн турш зохион байгуулна” гэлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *