НӨАТ-ын хонжворын тохирол өнөөдөр явагдлаа. Тохирлоор 2025 оны арванхоёрдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн баримтууд хамрагджээ.
Энэ удаад 8 орон таарсан нэг супер азтан тодорчээ. Харин 3 орон таарсан 47,738, 4 орон таарсан 4810, 5 орон таарсан 486, 6 орон таарсан 39, 7 орон таарсан 1, 8 орон таарсан буюу супер азтан 1 тус тус тодорчээ.
