Хүүхдийн гэмтлийн 45,8 хувь нь уналтаас шалтгаалж байна


Монгол Улсад 0-5 насны хүүхдийн гэмтлийн 45.8 хувь нь уналтаас шалтгаалж байна. Харамсалтай нь хүүхдийн уналтын 78.9 хувь нь гэр ахуйн орчинд тохиолддог. Уналт нь хүүхдийн толгой гэмтэх, яс хугарах, улмаар удаан хугацааны хүндрэл үүсгэх аюултай. Гэвч эдгээр ослын ихэнхийг эцэг эх, асран хамгаалагчийн анхаарал, оролцоогоор бүрэн сэргийлэх боломжтой.

Нийт эцэг эхчүүдийн анхааралд,

  • Гэрийн орчны аюулгүй байдлыг хангах
  • Ор, шат, тагт зэрэг эрсдэлтэй хэсэгт хамгаалалт хийх
  • Бага насны хүүхдийг ганцааранг нь үлдээхгүй байх

Өнөөдрөөс эхлэн гэр орныхоо аюулгүй байдлыг шалгаж хүүхдээ ахуйн осол гэмтлээс хамгаалахыг ЭХЭМҮТ-өөс мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *