Т.Доржханд, Л.Гантөмөр нар байнгын хорооны хуралдаа 3-хан удаа суужээ


Намрын чуулганы хугацаанд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дунджаар 51 хувийн ирцтэй хуралджээ. Ирцийн босго арай ядан давж хуралдаж ирсэн нь тус байнгын хорооны гишүүдийн идэвх, хариуцлагыг харуулсан нэг үзүүлэлт болж байна. Төрийн байгуулалтын байнгын хороо 26 гишүүний бүрэлдэхүүнтэй. Тус байнгын хорооны хуралд өмнө нь сайдаар ажиллаж байсан туршлагатай улс төрчид болоод намын дарга нар хамгийн идэвх муутай оролцдогийг байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир мэдэгдлээ. Уг нь парламентаар хэлэлцэх хамгийн чухал хуулийн төсөл, асуудал тус байнгын хороогоор хэлэлцүүлэх дэгтэй. Гэвч байнгын хорооны гишүүдийн ирц идэвх тун сул явж ирсэнийг байнгын хорооны дарга нуусангүй.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлыг тасалсан ирцээрээ Хүн намын дарга, Шадар сайд Т.Доржханд, Шадар сайд асан Л.Гантөмөр нар тэргүүлж байна. Тэд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд намрын чуулганы хугацаанд нийтдээ 3-хан удаа суужээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *