БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэд 3-р сард шалгалт өгнө


БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны 03 дугаар сард зохион байгуулах юм.

Шалгалтын бүртгэл зохион байгуулах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://hudulmur-halamj.gov.mn/ monkor.net сайтаас авах боломжтой юм. Үүнтэй холбоотойгоор залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг албан ёсоор мэдэгдэж, мэргэжлийн байгууллагад хандан зөвлөгөө мэдээлэл, үйлчилгээ авахыг Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас анхаарууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *